Эхлэл » , , » Шөнө дундын яриа МУСК poster -ууд

Шөнө дундын яриа МУСК poster -ууд


2003 оноос гарч эхэлсэн "Шөнө дундын яриа" нэвтрүүлэг дэлгэцийн бүтээл болон үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байгаа билээ. "Очир фильм" студи "Mongolian media group"-ын хамтын бүтээл "Шөнө дундын яриа" уран сайхны кино нь Comedy, Horror төрлөөр бүтээгдсэн бөгөөд 40% инээдэм, 40% аймшиг, үлдсэн 20% нь ритмтэй холбоос бүхий үйл явдлуудаар үргэлжлэх аж. Киноны харилцан яриа тал дээр Опозитын Гантулга болон Punk and Rap хамтлагийн Батхүлэг нар саналаа тусгасан байна.

Нэгэн хэвийн дүр бүтээлт, танигдсан царайнаас зайлсхийж шинэлэг шинэ дүр төрх бүхий кино бүтээхийн тулд тус кинонд бүжгийн Punk and Rap хамтлагийн гишүүн Г. Тэнүүн, Ц. Санжаадорж болон Опозит хамтлагийн дуучин А. Гантулга, Рок хөгжимийн Готика хамтлагийн гишүүн Т. Эрдэнэбаатар нарын залуу уран бүтээлчдийг сонгон оролцуулжээ.

Одоогийн байдлаар киноны пост продакшин дуусах шатандаа явж байна. Энэ хавар кино театруудаар үзэгчдийн хүртээл болно.



Smiley face
Энэ мэдээг Share хийгээрэй :

Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн үзнэ үү!

 
KinoMedee : Бидний тухай | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах
Copyright © 2013 он. KinoMedee.com - Бүх эрх хуулиар хамгаалагдан.
Кино урлагийг хамтдаа хөгжүүлэхийн төлөө.
Загварыг хөгжүүлсэн: Kinochid Soft