Эхлэл » , » The Wolverine (2013) киноны бүрэн хэмжээний trailer

The Wolverine (2013) киноны бүрэн хэмжээний trailer




Twentieth Century Fox кино компани, найруулагч James Mangold-ын The Wolverine киноны албан ёсны trailer гарлаа. Ирэх зуны томоохон хүлээлтүүдийн нэг The Wolverine киноны их хүлээлт энэ trailer-с эхлэн дахин "оволзох" нь тодорхой. Энэ анги Chris Claremont, Frank Miller нарын 1982 оны Wolverine цуврал комикоос сэдэвлэн бүтээгдсэн бөгөөд жүжигчин Hugh Jackman-г арлын Япон оронд харах болно. Мөн Will Yun Lee, Hiroyuki Sanada, Brian Tee, Rila Fukushima, Tao Okamoto, Svetlana Khodchenkova гэсэн жүжигчид оролцсон байна.

Киноны зураг авалтыг өнгөрөгч оны 6-р сард эхлүүлж 10-р сард дуусгасан. Үүний дараагаар 3D хөрвүүлгийн ажил хийгдсэн юм. Одоогоор киноны үндсэн өртөг 100$ сая ам.доллараас даваад байна. The Wolverine кино ирэх 7-р сарын 24-нд нээлтээ хийнэ.
Smiley face
Энэ мэдээг Share хийгээрэй :

Сэтгэгдэл бичихдээ бусдыг хүндэтгэн үзнэ үү!

 
KinoMedee : Бидний тухай | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах
Copyright © 2013 он. KinoMedee.com - Бүх эрх хуулиар хамгаалагдан.
Кино урлагийг хамтдаа хөгжүүлэхийн төлөө.
Загварыг хөгжүүлсэн: Kinochid Soft