Удаан хүлээгдсэн "Riddick" киноны албан ёсны анхны богино хэмжээний трайлер гарчээ. "Pitch Black", "The Chronicles of Riddick", "The Chronicles of Riddick: Dark Fury" /анимэшн/ зэрэг бүтээлүүдийн үргэлжлэл хэлбэрээр бүтээгдэж буй шинэ ангийн хувьд өмнөх ангиудаа бодвол илүү харанхуй, айдас агуулсан гэж бүтээгчид нь мэдэгдсэн. MPAA-н зүгээс ч киног R ангилалд оруулсан гэхээр шинэ анги чамгүй сүртэй болж байгаа бололтой.
"Riddick" ирэх 9-р сарын 6 өдөр олны хүртээл болно.
