Friday, April 5, 2013
Legendary Pictures болон Warner Bros кино компанийнхан санхүүгийн томоохон алдагдал амсаж байгаагаа албан ёсоор зарлалаа. Учир нь тэдний асар их төсөвтэйгээр хамтран бүтээсэн адал явдалт зөгнөлт "Jack the Giant Slayer" кино box office-с хангалттай хэмжээний ашиг орлогыг одоог болтол олж чадаагүй байна.
Тус киног бүтээхэд 200 сая долларыг зарцуулсан бол, нээлтийн ажил болон сурталчилгааны тал дээр кино төслийнхөн дахин 100 сая доллар зарцуулсан аж. Гэтэл кино box office-с дөнгөж 158 сая долларын л ашиг олжээ. Ингэснээр кино компани 125-140 сая долларын алдагдалд орж байгаа гэнэ.
Яг жилийн өмнө Walt Disney кино компани болон Hasbro зэрэг компаниуд Battleship, John Carter кинонуудаараа мөн томоохон хэмжээний алдагдалд орж байсан юм.
"Jack the Giant Slayer" -н хувьд box-office-г тэргүүлж байсан ч орлогын ихэнх хувиа "Oz The Great And Powerful" кинонд алдсан гэж шинжээчид дүгнэж байна. Энэхүү томоохон алдагдлаа кино багийнхан "X-Men: Days of Future Past" киногоор нөхөх болно гэдгээ мэдэгдлээ.